
“Энэ богинохон үг надад өвөг дээдсийнхээ тухай намтрыг судлах эрч хүч, зориг хайрласан юм. Үүн шиг үгийг ээж минь амьд байхдаа сонсож амжсан сан бол миний өнөөдрийн нээж байгаа номноос ч сайхан номыг бүтээж чадах байсан эрдэм мэдлэгтэй, цэцэн билэгтэй хүн байлаа”. Оюунгэрэл Цэдэвдамба
Коммунизм Монголыг нөмрөн авч 70 гаруй жилийг туулан өнгөрүүлж байлаа. Коммунизм, Социализм уг нь анхны санаагаараа бол төгс нийгмийг цогцлоож энх тайван оршин тогнох учиртай байж. Тийм боловч Леннизм, Сталинизм -ийн нөлөөгөөр дарангуйлал, харгислалыг гол зэвсэг болгосон нь эмзэглүүштэй. Хэдийгээр дарангуйлалж, харгислаж байсан ч гэсэн мөн адил хүн ардаа амар тайван энх тунх амьдруулах зорилго нь ижил байсан нь ч гэсэн нилээд сонирхолтой юм. Социализмын үзлээр бол шашин нь хар тамхи юм. Шашин нь бурангуй үзлээр хүн төрөлхтөнг мунхруулж байдаг гэж үздэг.
Номонд хэлмэгдүүлэлтийн шуурга Монгол орныг нөмрөн авсан 1930-1940 оны үйл явдалууд гардаг. Үүний хажуугаар хүн ямар ч нийгэмд амьдарч байлаа гэсэн хайр сэтгэл үргэлж байдаг бөгөөд хүн хүнээ хайрлаж, хүндлэх үйлд нийгмийн ямар ч зохион байгуулалт хориг тавьж чадахгүй гэдэг үзэл санааг харуулахын сацуу зохиолч өөрийн Ээжийн амьдралын талаар нилээдгүй их судалгаа хийсэн нь харагдсан.
Зохиолд Сэндмаа бүсгүй хийдэд бурхан бүтээхэд зориулж хатгамал үйлдэхээр ирсэнээр тус хийдэд шавьлан суудаг Ногоон нүдтэй ламтай хайр сэтгэлийн холбоотой болох бөгөөд амьдралын хатуу жирүүн шүүлт, он удаан жилийн нухчаанд нэгнээ хайрлах сэтгэл нь хэзээ ч багасаагүй харин ч цаг хугацаа тэдний нэгнээ хайрлах сэтгэлийг хэрхэн улам хүчтэй болгосныг. Мөн Монголын олон олон гэм зэмгүй энгийн хүмүүсийн амьдралаар төр улс яаж тоглож байснийг уншихад сэтгэл сэртхийж байлаа.
Энэ зохиол маань анх гарахдаа Англи хэл дээр гарсан гэсэн. Англи хэлнээс харин Монгол руу хөрвүүлж бидэнд хүргэж байгаан байна лээ. Зохиолч маань ч өөрөө гадаад нөхөртэй бөгөөд Гадаадад зохиолоо туурвидаг юм байна гэж ойлгосон шүү.
Хэрэв надаас хэн нэгэн энэ номыг унших ямар байваа гэж асуувал. Би өөрийн үнэтэй цаг хугацаагаа энэ номыг уншихад зориулсандаа хэзээ ч харамсахгүй гэж хэлэх байна хэхэ.
Ном дуусахдаа 2-р боть нь гарахнээ гэсэн ойлголт төрүүлсэн. 2 дахь ботийг хүлээж сууя даа.
No comments:
Post a Comment