Wednesday, 14 May 2014

Манай сайт амралтын өдөрт зориулж уншигчдын сонирхлыг татаж байгаа шилдэг, сонирхолтой уран зохиолын номуудын танилцуулгыг та бүхэнд хүргэж байна. Энэхүү номууд Интер номын их дэлгүүрийн "Best  seller"-ийг тэргүүлж байгаа юм.
luun shiweest ohin
1. Луун шивээст охин /Зохиолч Стиг Ларсон/
Энэ ном нь хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл юм. Шведийн нэгэн баян гэр бүлээс гаралтай Харрист Вангер гэгч дөчин жилийн өмнө ор сураггүй алга болжээ. Энэ хугацаанд нас дээр гарсан авга ах нь эл хэргийн үнэн мөнийг мэдэхийг хүснэ. Тэр хилс хэрэгт гүтгэгдсэн чавдарлаг сэтгүүлч Михаел Бломквистийг хөлсөлдөг. Харин түүнд нь Лизбет Саландер гэгч ер бусын, нууцлаг охин туслана. Ингээд тэд хамтдаа хээл хахууль, шударга бус байдлаар дүүрсэн ертөнцөд хөл тавина. Тус номын үнэ 16900 төгрөг юм байна.

No comments:

Post a Comment